Monday, November 23, 2009

Tuesday, November 17, 2009

СУРГААЛЬ

"А" сургааль

А үсгийн толгой мэдэхгүй
Арвын тооны учрыг олохгүй
А үсэг эрдминй дээж
Аяга цай идээний дээж
Аав нь гэрийн хаан
Ах нь дүүгийн хаан
Аав хүний сэтгэл бөх
Атан тэмээний нуруу бөх

ЭРДЭМТЭН


БЯМБЫН РИНЧЕН ( 1905-1977)

Зохиогч Удирдагч
Даваа гариг, 17-11-2009 21:18
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтын (одоогийн Алтанбулаг сум) Бул Сарай гэдэг газар төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" ,"Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Хэлсэн үгнүүд

Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ

Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт

Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай

Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай

Wednesday, February 4, 2009

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлýý÷

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнý
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнý
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чин эзгүйрнý
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлээ÷

Хэл нь тагнаéгаа онохгүй түлтчèж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчèж
Хааяа нэг халàмцуухан ирýхэд нь
Хараалын үг урсгаж халаасыã íü битгий хоослоо

Янагийн захиа гарахгүй шүү дээ наадхаас чинь
Яахав дээ хөөрхий шараа тайлах юмыã íü үлдээ

Дээл өмссөн гоёлтой дээрээ малгай хийморьтой
Андыхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжин Ëхамууд минь өршөө

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдгийм
Ус шиг уян гэж дандаа нь битгий самар
Уур болоод дэгдчихдийм
Төгөлдөр их урмын бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад унàчихдгиймаа

Хичнээн жил амьд явàхыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жарганà гэж хэрүүлийн алим хуваах вэ?
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдгийм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бүсгүйí хайр нөмөр болдгийм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлээ

Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийã минь болгоо
Өөрийí минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнý
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнý
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чин эзгүйрнý
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүл ßнжин Ëхамууд минь ээ.


Thursday, January 29, 2009

Охин үрээ хайрла

Охин Үрээ хайрла!

Охин Vрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин Vрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь eглee босох хүн, тeрсeн гэртээ л нойр аваг
Нар шингэж Vдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин тeвeргeeн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын Vгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгVй энхрий Vгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цeeн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хeeрхeн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Vрийн эх болох гэж алтан заадал сална
Vүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Vйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Vс гэзгээ цайтал eнeд шаналахыг нь болгоо

Зeeлeн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь тeрснийг сана
Зeeлeн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зeвлeх хэлцэхийн хорвоод охин үр чинь тeрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтeрeeд үдшийн шeнeдee ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь тeрeeд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн eвeрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла ъ
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул усаа хураадаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа Vр чинь сонсоно
Хавраас намар хVртэл тeрхeмдee очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж тeрсeн юм охин Vрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгVй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Vндэс нь газарт цэцэг нь тэнгэрт үүнлүүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хeeрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин Vрээ хайрла

Бяцхан сургааль

Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын д үгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий.
Хүй ертөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зүйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.

Хадтай газар хадуур хэрэггүй
Модтой газар савар хэрэггүй
Морьтой хүнд бензин хэрэггүй
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй

Аргалын эвэр тэмээнд хэрэггүй
Адууны сүүл ямаанд хэрэггүй
Архины лонх шувуунд хэрэггүй
Алтан бөгж сармагчинд хэрэггүй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хүний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.

Хэн бүхэн, балчир хүүхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвүүцнэм зээ
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!

Ууланд байхдаа мод гэдэг үзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?

Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!

Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?

Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун.
Yерхэж явсан нөхөр, туслах тусаа
Үхсэн хойно санавал, тус юун.

Yе лзүүр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий
Yймээний жил, түмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий.

Учир иймээс, амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнээ зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зүйн дотор яв!

Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж
Буруу зөвөө, ухаант хүнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд!

1975—Ү III —26