Wednesday, February 4, 2009

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлýý÷

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнý
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнý
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чин эзгүйрнý
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлээ÷

Хэл нь тагнаéгаа онохгүй түлтчèж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчèж
Хааяа нэг халàмцуухан ирýхэд нь
Хараалын үг урсгаж халаасыã íü битгий хоослоо

Янагийн захиа гарахгүй шүү дээ наадхаас чинь
Яахав дээ хөөрхий шараа тайлах юмыã íü үлдээ

Дээл өмссөн гоёлтой дээрээ малгай хийморьтой
Андыхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжин Ëхамууд минь өршөө

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдгийм
Ус шиг уян гэж дандаа нь битгий самар
Уур болоод дэгдчихдийм
Төгөлдөр их урмын бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад унàчихдгиймаа

Хичнээн жил амьд явàхыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жарганà гэж хэрүүлийн алим хуваах вэ?
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдгийм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бүсгүйí хайр нөмөр болдгийм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүлээ

Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийã минь болгоо
Өөрийí минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнý
Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнý
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чин эзгүйрнý
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явчèхаас нь өмнө ханèéн жаргал эдлүүл ßнжин Ëхамууд минь ээ.


No comments:

Post a Comment