Tuesday, January 27, 2009

Афарозим

Хамгийн хүчирхэг хүмүүс бол шинийг
эрэлхийлэгчид байдаг.

Бьёрнстьерне Бьёрнсон

Амьдрал гэдэг амьд явах биш,
эрүүл байж ихийг бүтээхэд л байдаг юм.

Марциал

Баярлаж чаддаг хүмүүст мөнгө байдаггүй
Харин мөнгөтэй хүмүүс баярлаж чаддаггүй
нь гайхалтай.

Жорж Бернард Шоу

Хамгийн үнэтэй санаанууд явган
алхахад л төрдөг.

Гёте

Цаг хугацааг эрхэмлэж сур. Агшин бүр
хийгээд хором бүхнийг үнэлж яв.

Томас Манн

Эелдэг зан чанар илүүднэ гэж байдаггүй.

Жон Голсуорси

Хүнд хэцүү өдрүүдэд ганцаардах нь бузар
зүйл биш. Хамгаас бузар явдал бол гараа
хумхин суух ажээ.

Жон Голсуорси

Ёс зүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан.

Кант

Дурсамж гэдэг цаг хугацаатай хамт ургаж,
улам сүрлэг болж буй мод лугаа адил билээ.

Йоханнес Йенсен

Сул талаа мэдэж байх юм бол
тэр бидэнд гай тарьдаггүй.

Лихтенберг

Бид бие биенээ ойлгож болно.
Гэвч бусдад чи л өөрийгөө таниулж чадна.

Герман Хессе

Аймхай хүн мянган удаа, эрэлхэг хүн ганцхан
удаа үхдэг.

Эрнст Хэмингүй


No comments:

Post a Comment